Өвөрбаясгалант Хамарын хийдэд жил бүр болдог Сар шинийн засал номын ёслолд хол ойроос хоёр мянга орчим сүсэгтэн хүрэлцэн ирж халдвар хамгааллын дэглэмийг баримтлан оролцлоо.Заслын ном болон Гал мандлын үйл ажиллагааг 9-р дүрийн Ноён хутагт ламтан удирдан явуулж тусгайлан зассан талбайд өөр өөрсдын суудал найман хүлэл болон хуваагдан зогссон олныг тус бүрээр нь ерөөн адисласан юм.Монгол түмэнд ээлтэй бар жилийн засал ийн амжилттай өндөрлөж гал мандлын дөлөнд элдвээр ургах дүрс үзэгдлыг анхааран ажиглан газар орчны энерги,хурсан олны сэтгэлийн хүч,ном буяны барилдлагыг гайхан биширч залбирлаа.Гал мандалын ёслолд биечлэн оролцсон та бүгд Монгол орныхоо өнцөг бүрд уулзаж учирсан бүгддээ ном буяны ерөөлийг өртөөлөн дамжуулах эрч энергийн элч нар болох болтугай.

0
Таны сагс
  • No products in the cart.