ЛУСЫН ТАМГА АРИЛГАХ ЗАН ҮЙЛ

Loading Events

« All Events

  • This event has passed.

ЛУСЫН ТАМГА АРИЛГАХ ЗАН ҮЙЛ

4 сар 9, 2022

20000₮
Лусын тамга эвдэх зан үйлийн тухай товч:
Сав ертөнц шим ертөнц хоёр хоорондоо шүтэн барилдлагатай оршдог билээ. Сав ертөнц гэдэг нь биднийг хүрээлэн буй байгаль дэлхий уул ус газар шороо бөгөөд шим ертөнц гэдэг нь түүнийг шүтэн оршигч амьд амьтан хүн төрөлхтөн юм.
Эрт дээр үеэс Монголчууд сав ертөнц болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж түүнтэй зохистой харьцаж ирсэн уламжлалтай. Гол усыг бохирдуулах, хад чулууг хөдөлгөх, мод ургамлыг гэмтээх, газар шороог малтах тэр ч бүү хэл муу үгээр муушаахыг ч цээрлэдэг байжээ. Гэтэл сүүлийн 100 жилд дэлхий нийтэд шинжлэх ухаан техник технологи хөгжин үйлдвэрлэл хотжилт бий болж өргөжихийн хирээр хүн төрлөхтөн байгаль дэлхийтэйгээ буруу харьцан өгүүлж баршгүй их хор хохиролыг учруулсаар байна. Газар лус амьд буй бүхний шүтэн барилдлага зүй зохисгүй харилцаанаас улбаалаад газар лус савдагууд эргээд хүн төрөлхтөнд хорлол хөнөөл учруулан газар хөдлөлт, гал усны аюул сүүлийн жилүүдэд ихсэж ус гол мөрөн ширгэж, сүүлийн 5 жилийн хугацаанд зөвхөн УЛААНБААТАР хотын хэмжээнд газар хөдлөлт жилд 200-1800 удаа болтолоо өссөн зэргээс үзвэл түгшүүрийн харанга өдөр болгон бидний дэргэд ойртож дэлдэж буйг харж болох юм.
Магадгүй та өөрийгөө би ямарч буруугүй хэмээн бодож магад. Яагаад гэвэл би газар ухаагүй, мод таслаагүй, ус бохирдуулаагүй, амьтан алаагүй хэмээх боловч байгаль дэлхий лус савдагийг тамлан сүйтгэж хорлон хөнөөж авсан эд материалыг машин, гар утас, түлээ нүүрс, гоёл чимэглэл, орон сууц, хувцас хунар, хоол унд болгон ашиглаж байгаа учраас газар лусаас хамааралгүй газар лусаас аваагүй, газар лусад өргүй хэн ч үгүй билээ. Тийм ч учраас газар лусын хорлолыг бид түгээмэл адилхан амсдаг. Бидний амьсгалж буй агаар, ууж буй ус, идэж буй хүнс, амьдарч буй орчин бүгд хортой аюултай болсоор байна. Үүгээрээ дамжуулаад хүн бүхэн өвчин эмгэг, үхэл зовлон, гай цээр зэрэгт нэрвэгдэж дэлхий ертөнц сүйрлийн ирмэгт тулаад буйг бүгд мэдэх болж, гарц авралыг хайсаар байгаа. Ийм аюулд өртсөн хүмүүсийг бидний өвөг дээдсүүд лусад тамгалагдсан хэмээдэг байж. Хэрвээ лусад тамгалуулсан бол гай зовлон өвчин үхэл, бүтэлгүйтэл доройтолд үргэлж нэрвэгдэх бөгөөд насан өөд болсон ч тэр тамга нь арилалгүй олон төрлийг даган ямар нэгэн байдлаар муу нөлөөлөл үзүүлсээр байдаг хэмээн дээдийн номонд өгүүлсэн нь олонтаа. Ингэхээр газар лусын хорлол гэдэг бидний төсөөлж байснаас ч үлэмж их юм.
Лусыг баясгах хийгээд хорлолоос гэтэлгэх олон ном судруудыг эртний мэргэд гэгээнтнүүд зохиож зан үйлийг үйлдсээр ирсэн ч Лусын тамга эвдэх ном нь нэн ховор юм. Энэхүү ном нь Жаран жарныг дамжин Догшин Ноён хутагтын эрдэнэсийн гуу сан болсон олон авдартай номонд байсныг өдгөө ил гарган тавих гэж байна. Энэ нууц тарнийн бүтээл үйл нь газар лусын хорлол гэмд өртсөн хамаг олонд их тустай байх нь дамжиггүй юм.
ЭНЭХҮҮ НОМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА НЬ 2022 ОНЫ 04 – Р САРЫН 09 БУЮУ БЯМБА ГАРАГТ 11:00 ЦАГААС ӨВӨР БАЯСГАЛАНТ ХАМАРЫН ХИЙДИЙН ӨВГӨН СУВРАГАНД.
Жич: Бэлдэх зүйлс
1. Цэвэр ус 2 ш /хэмжээ хамаарахгүй/
2. Нэг удаагийн аяга 1ш
3. Малчид малын тамга
4. Даллаганы уут
АНХААРУУЛГА:
ЭМЯ болон Мэргэжлийн хяналтын газараас анхааруулсаны дагуу
1. Амны хаалт
2. Гар ариутгагч хэрэглэх
3. Бусдаас зай барих зайлшгүй шаардлагатай.
📞 Лавлах утас: 86090151
ДОРНОГОВЬ АЙМАГ ХАМАРЫН ХИЙД

Хугацаа

Огноо:
4 сар 9, 2022
Cost:
20000₮

Байршил

Хамарын хийд
Khamariin Khiid Monastery Mongolia + Google Map
0
Таны сагс
  • No products in the cart.