Ловон Бадмажунай бурханы цогцолбор

Ловон Бадмажунай бурханы түүх. Ловон Бадмажунай нь манай эриний 7-р зуунд цаст тувдийн оронд заларч буддизмийн эхийг тавьж их хөлгөний уламжлалыг дагах ёсыг өөрийн биеэ дэлгэрүүлжээ. Их багшын олон намтар байдгаас Түвд оронд байсан үе нь тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тухайн үед түвд оронд байсан хар шидтэнгүүд нь энэтхэг, Хятад, кашмир, монголын нүүдэлчдийн дунд ихэд алдаршин айлган чичрүүлж байсан нь, бурхан багшын бошго ёсоор буддын шашин умраас умарт дэлгэрэх цагтай давхцсан тул тэрхүү аюулыг арилгах түүхэн үүрэг Бадмажунай бурханд ноогдсон ажээ. Энэ түүхээс улбаалан Ловон багш нь төрийг тэтгэгч бурхнаар алдаршсан бөгөөд шашин нь төрөө дэмжиж төр нь шашнаа тэтгэх ёс анхлан үүссэн байна. Төрт ёсыг дээдэлдэг бүхний бурхан болсон Ловон багш нь монгол орноо эрт цагаас залагдан шүтэж байсан нь дамжиггүй бөгөөд 5-р далай ламаас өндөр гэгээн Занабазарт өргөсөн амьд Ловон гэж алдаршсан дүрийг нь ирээдүйг бодож бэлэглэснийг нь одоо гандан хийдийн гол шүтээн Очирдар бурханы зүрхэнд шүншиг болгон өргөсөн нь өдгөөг хүрчээ. 1842 онд Говийн 5-р ноён хутагт Лувсанданзанравжаа айл бүрээс хутга мэс цуглуулж ловон багшын дүрийг ган төмрөөр цутгуулан ТҮМЭН МЭС-ний бурхан хэмээн алдаршуулж өмнө зүг харуулан залсан нь гүн нарийн бэлгэдэлтэй юмаа. Түмэн мэсний бурхан нь бясалгалын түвшинд харвал зэвсэг барьсан 10000 Ловон багш бөгөөд манжид эрхшээгдсэн боловч эзэн эрхээ бусдад алдаагүй хаан хүний дүр мөн тул тэр үеийн монгол хүн бүрийн сэтгэл зүрхэнд байсан тусгаар тогтнолын үзэл санааг бурханчилсан явдал болсон байна. Эцэг өвгөдийн маань ил далдын шалтгааныг нь бүтээн байж байлдаж олсон эрх чөлөө тусгаар тогтнолоо мөн дээрх аргаар тогтоон барьж ирээдүйгээ хамгаалах нь одоо бидний түүхэн үүрэг мөн тул Ловон багшийн сэрэг дүрийг ноён хутагт Данзанравжаагийн саатан тухалж бясалгал бүтээлээ туурвин сэтгэлдээ бий болгосон ариун хүсэл мөрөөдөл нь аяндаа бүтэх ерөөлөөр адисласан Богд хан уулын аманд бүтээхээр зорьж байна. Өнөө цагт бидний амьдарч буй нийгэм ороо бусгаа, идэж буй хоол нь хортой, амьсгалж буй агаар нь хорrnet: 31 44 үед сайн цагийн бэлэгдэл муу бүхний хаалт ерөндөг болгож цагийг эрхшээсэн Их Бурханыг бутээхэд гол зорилго оршиж байна. Энэхүү Лонг Бег 45 4Хунай бурханы цогцолбор нь Аялал жуулчлалын томоохон, соёл амралтын төв болно. 25 м өндөр бурхан дээрээ байрласан 37 м-ийн өндөртэй цогцолбор байх ба 5.5 км урттай явган хүний горооны зам, 150 м-ийн урттай явган шат бүхий цогцолбор босно.

0
Таны сагс
  • No products in the cart.