Шинэ орон хийд барьж байгуулах тухайд Ноён хутагт Лувсанданзанравжаа өөрийн багш III дүрийн Жанжаа гэгээнд айлтгаваас хийд байгуулах газрыг сайтар сонгож, тэр газар нь заавал 108 модтой газар- байх, мөн тухайн газрын нэрийг өөрчлөх ёстой хэмээн айлдсан байдаг.

Ийнхүү Лувсанданзанравжаа хутагт одоогийн Дорноговь аймгийн нутаг дахь “Нуудгийн говь” хэмээх байгалийн элдэв хачин сонин үзэмж бүхий газрын хойд энгэрийг хиазлан баруунаас зүүн тийш цуварч тогтсон “Хамар” хэмээх ухаа уулын өврийг сонгож 1818 онд Өвөр баясгалант Хамарын хийдийг үүсгэн байгуулав.

 

Өвөр баясгалант Хамарын хийд бол Ноён хутагт Лувсанданзанравжаагийн байгуулсан нийт хорь гаруй сүм хийдийн анхны бөгөөд чухамхүү түүний Гол гал голомт болсон хийд нь байсан юм. Хамарын хийд нь 1938 оноос өмнө Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхор гэсэн 4 хэсэгтэй, Лам нарын, Хамбын, Багшийн, Номчийн зэрэг дөрвөн аймагтай, Авга, Чойр, Ламрим, Дүйнхор, Хүүхдийн дацантай улааны шашны хийд бөгөөд 80 гаруй сүм хийдтэй, 500 гаруй ламтай байжээ. Хамарын хийдийг устгах үед лам Г.Түдэв Ноён хутагт Д.Данзанравжаагийн шарилын сүмээс 64 авдар эд зүйлсийг нуун авч 1990 он хүртэл газар булах, агуйд нууж дарах зэргээр 52 жилийн турш үе улиран хадгалж иржээ. Тэдгээр үлдсэн зүйлийг Хамарын хийдэд эргүүлэн залснаар тус хийдийн үйл ажиллагаа сэргэсэн байна.

Толь тунгалаг боловч

Хиртвэл царай үлүзэгдэнэ.

0
Таны сагс
  • No products in the cart.