Говь нутгийнхны эрт цагаас тахиж ирсэн тахилга шүтээнтэй олон уулын дундаас хамгийн алдартай нь Хан Баянзүрх уул юм. Энэ уулыг Хан Баянзүрх гэхээс гадна Хүслийн уул, Шарилын уул, Хар уул, Чандмань уул, Хайрхан гэхчлэн олон янзаар нэрлэдэг. Энэ уул Өвөр баясгалант Хамарын хийдээс баруун хойш 30аад км зайтай оршино.

 

Нутгийн олон Хүслийн уул хэмээн сүсэглэдэг боловч жинхэнэ нэр нь Баянзүрх уул юм. Монгол орны тахилгатай уулуудад төрийн зэрэг дэв Богд, Хан, Гүн, Бээл, Бээс, Зайсан гэхчлэн олгож байжээ.

 

Богд хан уул, Хэнтий хан, Цэцээ гүн, Зайсан толгой гэхчлэн нэрлэсний учир ийм ажээ. Эдгээр төрийн зэрэг дэв хүртэж тусгай горимоор тахидаг уул Монгол оронд 120-иод бий гэж сударт тэмдэглэжээ. Хан Баянзүрх уулыг төрөөс олон амьтанд тустай хэмээн XAH зэрэг өргөмжилж, хошуу ноёнд тусгайлан тахиж байхаар зарлигласан уул юм гэж хууччуул ярьдаг байв. Мөн “Хүслийн уул” гэх болсон нь эрт дээр үеэс хүмүүс энэ ууланд ирж горил хүслээ айлтган даатгадаг заншилтай байсантай холбоотой билээ. Эдүгээ ч энэ ёс үргэлжилсээр л. Чухам тийм л учраас энэ уулыг бас хүслийг бүтээгч “Чандмань уул” гэж нэрлэдэг байна. Харин “Хар уул” гэхийн тухайд бол нэлээд сүүлийн үед, тухайлбал бурхан шашны холбогдолтой аливаа зүйлийг хориглож, нэр усыг нь хэрэглэхээс ч цээрлэж байсан социализмийн үед нутгийн хүмүүс гадаад үзэгдэх байдлаар нь ийн нэрлэсэн бололтой байдаг юм. Хан Баянзүрх ууланд эртнээс хүмүүс хүслээ хэлж, тахилга өргөдөг байсан уламжлал одоог хүртэл үргэлжилсээр байна.

 

Хүн олон боловч

Үхэхээ мэдвэл цөөн

Ухаантан олон боловч

Хойтоо санах нь бэрх

 

0
Таны сагс
  • No products in the cart.