Ноён хутагт Лувсанданзанравжаа 1818 онд Ламрим хурал эхлүүлж, 1820 онд Жүд дацанг байгуулж, улмаар 1821 онд Ламрим дацан, 1822 онд Лавран сүм, 1823 онд Агва, Чойр хийгээд Сахиусны сүм, 1827 онд Дүйнхорын сүм зэргийг тус тус байгуулсан байдаг. Тэрчлэн 1828 онд Чойлин хийдийн Цогчин дуган, улмаар шарилын уулын 3 хийд, 1832 онд Намтар дуулах дацан, 1842 онд Үзмэрийн сүм, 1843 онд Цагаан чулуутын сүм, Ухаа аргалантын сүм зэргийг байгуулсан байна. Мөн Ноён хутагт эдүгээгийн Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт орших “Галбын гурван хийд” хэмээн алдаршсан Цагаан толгойн, Дэмчигийн болон Улаан сахиусны хийдүүд, Цогцлохын хийд, Ар Ловончинбын агуйн болон Өвөр Ловончинбын агуйн /эдүгээгийн Өвөр Монголын Алшаа баруун хошууны нутаг/ зэрэг олон тооны орон хийдийг байгуулсан юм.

Түүний байгуулсан сүм хийдүүдийн барилга нь бусад дорно дахины уран барилгын ур хийцтэй төсөөгүй тун өвөрмөц, чухамхүү монгол хүний Сэтгэхүй, газар нутаг, цаг уурын нөхцөл байдалдаа тохирсон байдаг байжээ.

Тэрээр шинээр байгуулах хийдийн газрыг биечлэн шинжиж тогтоохын сацуу зураг төсөл зэргийг нь үйлддэг байсан тухай мэдээ баримт элбэг

Зөв сэтгэлтэй хүн буруу үгийг ч бол хүлцэнэ
Буруу сэтгэлтэй хүн зөв үгийг ч хардана

0
Таны сагс
  • No products in the cart.