Ноён хутагт Лувсанданзанравжаа бол нэрт гүн ухаантан хүн байлаа. Тэрбээр Энэтхэг, Түвд хийгээд Монголын бурханы шашны их мэргэдүүдийн хиргүй дээд хэмээн оройлон шүтдэг байсан “хэтрүүлэгч төв үзэл” буюу “прасангика мадхъямака” үзлийг баримтлагч байв. Түүний тухайд “хэтрүүлэгч төв үзлийг баримтлагч” хэмээх төдийхөн нь үнэндээ хангалтгүй юм. Учир нь тэрээр эл үзлийг өөрийн сэтгэлийн ахуй болгоод зогсохгүй амьдран ахуй болгон бүтээсэн хутагт байлаа. Энэ тухай манай буддын судлалын нэрт эрдэмтэн Г. Лувсанцэрэн “Данзанравжаа – Хоосон чанарын онолын сэтгэгч” хэмээх эрдэм шинжилгээний илтгэлдээ түүнийг төв үзэл хийгээд хоосон чанарын сэтгэгч байсныг нотлон өгүүлээд, “Ноён хутагт Данзанравжаагийн улааны ёсны тухайд” хэмээх өөр нэгэн илтгэлдээ: “…шашин номын үндсэн үзэл баримтлал, үйлдэл бүтээлийг нь улам тодотгох, ялангуяа Равжаа судлалд хөндөгдөөгүй “атар газар” хэвээр байгаа тарнийн онолын талаар нарийвчилсан судалгаа нэн чухал байгааг” цохон тэмдэглэсэн байдаг юм.

Ноён хутагтын эрдэм чадлыг тэр үеийн томоохон эрдэмтэн лам нар ч зүй ёсоор хүлээн зөвшөөрч, өндрөөр үнэлж байсан жишээ баримт олон бий.

Түүний нэг нь буддын гүн ухааны эрхэм дээд цол болох “лхарамба” хэмээх цолтой, Түвд, Монгол даяар алдар нь түгсэн их эрдэмтэн лам Алшаагийн Агваандандар Ноён хутагттай уулзаж ном хэлэлцээд бие биеийн эрдэм чадлыг үнэлэн харилцан багш шавь барилдаж байсан явдал юм. “Алшаагийн сүм хийдийн түүх” хэмээх номонд дурьдсан нэгэн зүйл баримтыг иш үндэс болговоос, тухайн цагтаа 30-40 орчим настай байсан Ноён хутагт 70 гаруй нас сүүдэр зооглосон Агваандандар лхарамбад гавал аяга бүхий рашаанаар хоосон чанарыг илтэд үзүүлэн Дээд тарнийн ёсны эрх авшиг хүртээсэн байдаг.

Сургаал үг хатуу ч нянтай өвчинд догшин эм.

0
Таны сагс
  • No products in the cart.