Тэрээр бурханы шашны дотоод ухааныг тухайн цагт дэлгэр байсан шарын шашны сургалтын хөтөлбөрийн дагуу эхлээд бэлгэ чанарын хөлгөнийг он удаан жил судлаж дамжаа барих, улмаар өтөл насанд хүрсэн хойноо Очирт хөлгөний номонд суралцах гэхчлэнгийн дэг жаягаар бус бүр анхнаасаа Бэлгэ чанарын хөлгөн лүгээ сэтгэл найралдаж, тарнийн ёсны авшиг хийгээд аман эш хүртсэний үндсэнд бясалган бүтээх зэргийг хослуулан эрдэм увидасыг олсон байна.

Данзанравжаа 16 нас хүртэл буддын шашныг судалсны эцэст Нимава ёсон буюу улааны урсгал Монголд илүү тохирно гэж үзээд дэлгэрүүлэх ажилд зүтгэжээ.

Гадаадын эрдэмтэн судлаачид Данзанравжааг Монголын нийгмийн амьдралыг шинэчлэгч, урлаг соёлын гарамгай зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч хэмээн судалгааныхаа бүтээлд олонтаа дурьдаж, ийм богино наслахдаа амьдарсан хугацаандаа амжихааргүй их зүйлийг бүтээжээ хэмээн гайхан биширдэг билээ.

Унасан морь гижигээ хүрвэл
Эс үргэвч өшиглөх
Удаан ханилсан нөхөр уураа хүрвэл
Эс ноцолдовч хэрэлдэх.

0
Таны сагс
  • No products in the cart.