Шамбалын орноос холгүй тэмээн хад бий. Энэ газар байгалийн өвөрмөц сонин тогтоцтой, агуй нүх, хад асга, хадан хавцлыг Ноён хутагт хүний эрүүл мэндийн төлөө “махан биеэ засах” хүчний газар болгон ашиглаж байсан бололтой. Тэнд авирах, уруудах, мөлхөх зэргээр дасгал сургууль хийх газар болгож хийдийнхэн тайлбарладаг.

Энд ирсэн хүн эхийн умайгаар шургаж, тэмээн хадан авирч, элгэн хаданд жигнүүлж, асга хадны дундуур хавцал уруудсаар төгсгөлд нь байгалиас заяасан усан санд хадан тогоонд ороод гардаг байж.

Тухайн цаг үед нь энэ хавцлаар урсч байсан булаг одоо татарчээ. Харин сайн ажиглавал голдирол нь хэвээр ажгуу. Эхийн умайн агуйгаар ороод гарахад дахин төрсөн мэт болох бөгөөд шинээр төрсөн хүүхэд ямар ч нүгэлгүй байдгийн нэгэн адилаар ариусахыг билэгддэг бөлгөө. Мөн дахин төрөөд гарсан хүмүүс тусгай хадан дээр очиж биеийнхээ бүхий л өвчтэй хэсгүүдийг үрж, өвчин зовлонгоо эдгээхийг даатгадаг аж.

ЛУУТЫН ЦАВ

Мөн Өвөр баясгалант хийдийн ойролцоо Их, Бага Луутын цав зэрэг газруудад эрт цагийн үлэг гүрвэлийн чулуужсан яс, чулуужсан мод болон палеонтологийн бусад ховор олдворууд элбэг байдаг бөгөөд одоо ч тэдгээрийг газар дээр нь байгаагаар нь үзэж болно.

Энэ газрыг нутгийнхан эрт цагт луу амьдарч байсан газар гэж үздэг байснаас ийнхүү “Луутын” хэмээн нэрлэгдсэн байна.

Мөн энэ нь урьд цагт Монголчууд үлэг гүрвэлийн яс, өндөг зэргийг лууны хэмээн хэлцдэгээс үүдсэн юм. Энэ цав нь Өвөр баясгалант Хамарын хийдээс 1,5 км зайд хойноос урагшаа 2 га талбайг эзэлсэн улаан, шар, хөх шавар дов толгод бүхий цав юм. Эндээс Орос, Польшийн хамтарсан экспедицийн судлаачид Мезозейнн төрмөлийн Цэрдийн галавын үе / 200 гаа 80 сая жилийн өмнө/-д амьдарч байсан Иогундант хэмээх өвсөн тэжээлт үлэг гүрвэлийн чулуужсан ясыг шаварлаг улаан тунамал чулуулгийн үеэс олсон байдаг бөгөөд энэ газрыг палеонтологийн судалгааны бүтээлүүдэд “Хамарын хурал” нэрээр нэрлэсэн байдаг байна. Судлаачид энэ газрыг Юрийн галавын үеийн халуун орны чийглэг дулаан уур амьсгалтай тэнгисийн эрэг хавийн газар байсан байна гэж үздэг. Тиймээс ч үүний нотолгоо болсон олон сая жилийн тэртээ амьдарч байсан үлэг гүрвэлийн чулуужсан яс төдийгүй, чулуужсан дун хясаа зэрэг далай тэнгисийн амьтдын болон ургамалын үлдэгдэл элбэг.

Сайн морь үхэр мэт мөөрвөл тун зүдэг

Сайн ноён юмны тэргүүнд аашилбал ичгэвтэр.

0
Таны сагс
  • No products in the cart.