Манжийн хаан Данзанравжааг дарахын тулд олон удаа хүн илгээж байсан боловч түүний шавь нар болон итгэн хүндлэгчдийн хамгаалалтанд хорлолд өртөлгүй амь гарч байжээ. 1856 онд түүний эмэгтэй хүнийг хүндэтгэн дээдэлдэг мөн архинд дуртайг ашиглан нутгийн хөгшин ноёны бэлэвсэн хатнаар хор өгүүлжээ. Өөрт нь хор өгөх гэж ирээд байгааг мэдсэн атлаа “Хар багаас тоглож өссөн чи хүртэл хортой архи барьж ирэхийг бодоход надад амьд явах орон зай байхгүй болсон юм шиг байна. Өрөөл бусдыг ингэж олон удаа зовоохоо больё, үхэх цаг маань ирсэн бололтой” хэмээгээд хортой архийг уучихаад, нөгөөх бэлэвсэн залуу хатанд зориулан “Ертөнц авгайн жам” гэдэг шүлэг бичээд “гаслангаас нөгцсөн дүрийг үзүүлсэн” /жанч халсан/ юм. Түүнийг нас барсны дараагаар Манжийн цэргүүд ирэн бүх сүм хийдүүдийг лацдан, Ноён Хутагттай холбоотой бүхий л зүйлсийг хураан авж устгана гэжээ.

Энэ үеэр түүний шавь нар манжийн хааны “Эцэг өвгөдийн булш бунханыг хөндөж малтсан хүнийг цаазаар авна” гэсэн зарлигийг санан Гэгээний шарил, устгах гээд байгаа ном судар бүхий л зүйлсийг оруулж тавин нэг хийдийг бунхан болгосноор түүний өвийг авч үлдэж чаджээ. Энэ их суу билигт дээдсийн ийнхүү гаслангаас нөгцсөн дүрийг үзүүлсэний 150 жилийн ойг 2006 онд НҮБ-ын дэргэдэх ЮНЕСКО-оос дэлхий нийтээр хүндэтгэн тэмдэглэж өнгөрүүлсэн билээ.

Ялахын түрүүнд ялууштай нь
Бие, хэл, сэтгэл гурав.

0
Таны сагс
  • No products in the cart.