Д. Равжаа Хүүхдийн дацан хэмээх сургуульдаа эрэгтэй эмэгтэй хүүхдүүдийг бичиг үсэгт сургаж, үүндээ үндэслэн Дорно дахины эрдэм мэдлэг олгож, “Саран хөхөөний намтар” жүжгийнхээ хөрөгчин буюу жүжигчин, хэл хоолойн дохиоч буюу дуучин, ерөөлч магтаалч, хөл гарын дохиоч буюу бүжигчин, жасчин буюу аж ахуй, тайз засалч урлалч үйлч, бичээч нарыг бэлтгэн гаргадаг байжээ. Хүүхдийн дацанг төгсөгчдөд тусгай тэмдэг дарсан даавуу /гэрчилгээ/ олгодог байсан ажээ.

Театр, урлаг

1830 онд анхны театр “Намтар дуулах дацан”-г байгуулж “Саран хөхөө” хэмээх алдарт зохиолын нэрэн доор “Эзэн Чингис”, “Мандухай хатан” гэх мэт жүжгийг тоглуулан түүнийгээ нүүдэлчдийн өвөрмөц театр болгож, жүжгийн тоглолтоор дамжуулан монголчуудад түүхийг нь таниулдаг байжээ. Зохиолоо өөрөө бичиж найруулан, дүрд тоглох хүмүүсийг сонгож бэлтгэл сургуулилт хийлгэн, тайзны зургаа өөрөө зурж, жүжгийн ая дуу зэргийг зохион хөгжмийн бүтээл болгож байжээ.Хөгжимчдийг цуглуулан тоглуулж өөрөө удирдаж байсан гэдэг. Авъяаслаг зураач, оёдолчдыг театртаа ажиллуулж цалинд нь хонь, будаа зэргийг өгч урамшуулдаг тухайн үеийн “ажил олгогч” байсан юм.Хөгжимлын цуглуулаэ тогулул өөхөө удирдаж байсан гэлэг Авьяаслаг шухаас очлдоллг тжйрраа ажиллуулж цаоинл нь рщхнт үбуруу зэргийг өгч урамшуулдаг тухайн үеийн ажил олгогч байсан юм

Анагаах ухаан

Данзанравжаа эм найруулагч, эмч хүн байжээ. Тухайн үед Монгол орныг нөмрөөд байсан яр Тэмбүүний нянг устгах, эл өвчнийг анагаах талаар тунгаасны эцэст үлэг гүрвэлийн яснаас эм гарган авчээ. Тэр эмээр олон хүнийг өвчнөөс нь салгасан ба өөрөө судас барьж тан найруулдаг байсныг гэрчлэх зүйлүүд олон үлджээ.

Шударга хүний зан нь бүдүүн,үг нь эрс.
Шунахай хүний нүд нь хомхой,үг нь тэнэмгий

0
Таны сагс
  • No products in the cart.