Д.Равжаа бол үнэхээр авьяас билэгтэй, тал бүрийн өргөн мэдлэг чадвартай XIX зууны Монголын томоохон сэхээтнүүдийн нэг байсан нь түүний барьж байгуулсан сүм хийдүүд, мөн музейд хадгалагдаж байгаа уран бүтээл, зурсан зураг, зохиосон дуу, шүлэг, яруу найраг болон бусад эд зүйлээс ажиглагдах бий. Д.Равжаагийн уран бүтээлийн өвийг тоймлон үзвэл:

300 гаруй яруу найргийн бүтээл /түүний төвд хэл дээр зохиогдсон 150 гаруй бүтээл буй аж /, 100 гаруй урт, богины дуу, гүн ухааны 1 боть зохиол, жүжгийн 10 дэвтэр зохиол, шашны зан үйлийн олон бүтээлүүд байгаагаас гадна түүний зурсан олон арван зургууд түүний музейд бий.

Академич Д.Цэрэнсодном “Монгол уран зохиол /ХIIIХХ зууны эх/” (УБ, 1987) бүтээлдээ Ноён хутагт Лувсанданзанравжааг нийтдээ мянга шахам эхтэй гүр сургаал зохиосон хэмээн тэмдэглэсэн байдаг бөгөөд эдүгээ эдгээрээс монгол хэлээр 170 гаруй, түвд хэлээр 180 гаруй дуу шүлэг нь олдоод байгаа юм.. Түүний зохиосон “Үлэмжийн чанар”, “Өвгөн шувуу”, “Наран зул хул”, “Таван дохио”, “Урьхан хонгор салхи”, “Дөмөн” зэрэг олон дууг манай ард түмэн өнөөдөр ч дуулсаар л байна. Ноён хутагт “багшийн арван эрдэм” хотол төгс нэгэн байсан тул шавийг номд хөтлөх олон зүйл аргыг зохиодог байсан гэдэг. Түүний нэг нь бурханы шашны гүн их мэдлэг сургаалийг хялбаршуулан шүлэглэж, амар хялбар цээжлэгдэн дэлгэрэх тул аялгуу зохиож дуу болгодог байжээ. Нэг үгээр хэлбэл, үзэл онолыг яруу найраг, дуу, жүжиг тэргүүтэн урлагаар дэлгэрүүлэх аргыг гайхалтай хэрэглэж байв.

Өөдгүй үг хэлэх гэвэл үхсэн хүн шиг дуугаа хорь
Өөрт тустай үгсийг амны уншлага мэт давтаж яв

0
Таны сагс
  • No products in the cart.