Данзанравжаа багш, соён гэгээрүүлэгч хүн байжээ. Ард олныг харанхуй мунхагаас гаргахын тулд хийд дээрээ тусгай сургууль байгуулж эр, эм хүнийг адилхан сургаж, нарийн мэргэжилд сургаж байжээ. Одоогоор бол дөрөвдүгээр ангийн боловсрол эзэмшсэн төгсөгчиддөө “Оюуны лянхуа хагас дэлгэрэв” гэдэг дардас, сайн сурсан сурагчдад “Оюуны лянхуа бүтэн дэлгэрэв” гэсэн дардас өгөөд номын сандаа ажиллуулдаг байжээ.

Монгол эмэгтэйчүүдийг бичиг үсэгт сургаж нийгмийн амьдралд татан оролцуулсан төдийгүй бүсгүй хүнийг магтан дуулсан олон арван бүтээлийг туурвижээ.

Хийдэд нь эмэгтэй лам нар хамт сууж ном уншдаг байсан бөгөөд тэднийг “ани” гэнэ. Говь нутгаар аялж явахдаа нутгийн бүх сохор, доголон эмэгтэйчүүдийг цуглуулаад тэднийг баясган хөгжөөдөг байжээ.

Буян сайтай хүнд бурханы туяа тусдаг
Нойтон чийгтэй газраас ногоо жимс ургадаг

0
Таны сагс
  • No products in the cart.