Хутагтын шүтдэг шүтээн нь эмэгтэй хүн, уран зураг, хун шувуу, яруу найраг, дигваранз буюу хилэнцэт хорхой байсан гэдэг.

Хилэнцэт хорхой бол гүн ухааны бэлгэ тэмдэг бөгөөд уурлахаараа өөрийгөө хатгаж алдаг хорхой ажээ. “Хүн өөрийнхөө алдааны учрыг дотроосоо хайх ёстой” гэж шавь нартаа сургадаг байсан байна.

Тэр үеийн нийгэмд бүсгүй хүнийг ухаан богино, төрөл муу, бузар муу хэмээн дорд үзэх үзэл ноёрхож Тэдэнд бичиг үсэг сургахын хэрэггүй гэж үзэж байв. Энэ үзлийн эсрэг бүсгүй хүнийг бурханчлан шүтэх, бишрэх үзлийг сөргүүлэн тавьж тэднийг бичиг үсэгт сургаж байсан ба Үлэмжийн чанар хэмээх алдарт дуу энэ үед зохиогдсон байна. Равжаа нь нийгэмд буруу байгаа зүйлсийг шүүмжлэн, засаж сайжруулан нийгмийг эрүүлжүүлэхийн тулд дараах зарчмуудыг баримталж байжээ.

  1. Эрэгтэй эмэгтэй хөгшин залуу харгалзахгүйгээр бүх хүн бичиг үсэгтэй болох – Бүх нийтээр бичиг үсэгтэй болсноор түүх соёлоо ойлгож мэдэхэд хялбар болно.
  2. Шашныг мөн чанараар ойлгох – Өөрийн дотор байгаа догшин сэтгэлийг номхотгон хайрыг Дэврээснээр хамаг амьтныг хайрлан бурханлиг байх. Шашны залбирал бясалгалыг мухар сүсгээр бус, үнэн сэтгэлээсээ бүтээлчээр суралцсанаар чөтгөрлөг байдлаас сална.
  3. Хүн ижийгээс төрсөн. Тиймээс ижий бол хамгийн дээд байх ёстой хэмээн сургаж эмэгтэй хүнийг дээдлэх хүндэтгэж байх. Ингэснээр хүн нинжин сэтгэлтэй энэрэнгүй байна.

Энэ бие зээлийн байшин мэт
Энэ нас зүүдний үзэгдэл мэт

0
Таны сагс
  • No products in the cart.