Өвөр баясгалант Хамарын хийдийн хойд энгэр дээр “Тонтой” хэмээх овоо байх бөгөөд энэ нь зөвхөн эмэгтэйчүүд гарч сүү өргөн хүсэл залбиралаа айлтгадаг ёс бүхий өвөрмөц зан үйлийн уламжлалтай газар юм. Дээр дурьдсанчлан, Ноён хутагт Лувсанданзанравжаа гэгээнтэний цаг үед эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь ихээхэн бага, төр болон шашны байгууллагуудын зүгээс тэднийг “үс нь урт, ухаан богино” гэхчлэн дорд үзэх нь нийтлэг үзэгдэл байлаа. Эдүгээ ч монгол нутагт эртний тахилгатай олон уул овоо байх боловч тэр бүгдийг тахих үед зөвхөн эрчүүд гарч үйлдэх бөгөөд эмэгтэйчүүдийг гарахыг хориглодог юм. Ийнхүү аливаа шашин номын зан үйлэнд эмэгтэйчүүд идэвхийлэн оролцох боломжгүйн дээр эрдэм номд суралцах чөлөө боломж ч тэдэнд олддоггүй байжээ.

Ноён хутагт Лувсанданзанравжаа бээр “бүгд ялгалгүй эхээс төрсөн байтал эмэгтэй хүнийг дорд үзэх нь бурангуй ёс” хэмээн шүүмжилж эмэгтэй хүнийг эрхэмлэн дээдлэх үзлийг дэлгэрүүлж байв.

Тиймээс ч Өвөр баясгалант Хамарын хийдийн сургалт боловсрол, урлаг, уран сайхан болон шашин номын зан үйлд эмэгтэйчүүдийг өргөнөөр татан оролцуулж, авъяас билэгтэй эмэгтэйчүүдийг бүх талаар хөхүүлэн дэмждэг байжээ.

Ус их ч бол

Өвөл цагт мөс болох

Ухаан их ч бол

Өтлөхийн цагт молхи болох.

0
Таны сагс
  • No products in the cart.