НАМТАР ДУУЛАХ ДАЦАН

Д.Данзанравжаа Улааны шашныг Монгол хүний бие, оюун санаад хамгийн тохирсон шашин гэж үзэж тухайн үеийн нийгмийг шүүмжилж шинэтгэхийг зорьж байсан ба Хамарын хийдэд Монголын анхны театрыг 1832 онд Намтар дуулах дацан нэртэйгээр байгуулсан байна. Театртаа “Саран хөхөө” дуулалт жүжгээ дэглэн тоглуулахын зэрэгцээ Шагжамүни бурхан, Мил богд тэргүүтэн дээдсүүд болон Монголын түүхэнд тодорсон гарамгай баатарлаг хатадуудын түүхийг ч найруулан тоглуулж завсар хооронд нь хошин шогийн тоглолтуудыг ч бас үзүүлдэг байсан байна. Энэ нь Монголын театр урлагийн түүхэнд анхны театр байсан гэж судлаачид үздэг.

 

ХҮҮХДИЙН ДАЦАН

Өвөр баясгалант Хамарын хийдэд театрын зэрэгцээ Тэдгээр жүжиг, намтар дуулал зэрэгт тоглох жүжигчид, тэрчлэн тайз засал, тоглолтын хувцас чимэглэл зэргийг бүтээх боловсон хүчнийг сурган бэлтгэх зорилгоор “Хүүхдийн дацан”-г байгуулсан нь тухайн цагтаа сургалт боловсролын томоохон төв болж байжээ. Ноён хутагтын өв хадгалагч З. Алтангэрэл “Хамарын хийдийн хүүхдийн дацан” хэмээх эрдэм шинжилгээний илтгэлдээ: “Хүүхдийн дацан зохион байгуулалтын хувьд, 1937-1938 оныг хүртэлх байдлаар үзэхэд шашны байгуулалтын хэлбэртэй, дотроосоо хамба, унзад гээд хүүхдээ сонгочихсон,… Хүүхэд нь дотроо их, бага гэж хоёр хуваагддаг, өөрийн тодорхой дэг жаягтай байсан байна. Хичээлийг өглөөний сэрүүнд, туулай цагаас могой цаг хүртэл хийдэг, энэ үед дан номоо үздэг байжээ” гэж тэмдэглэсэн байдаг.

Түүнчлэн хоёр живаа /200,000/ шахам номтой томоохон номын сан, үзмэрийн сүм (музей), яруу дууны цагаан сүм /яруу найргийн ордон/ зэргийг байгуулан ажиллуулж байсан нь Өвөр баясгалант Хамарын хийд нь тухайн үеийн танин мэдэхүй, соёл урлагийн төв байсныг харуулж байна.

Arcu felis suspendisse est curabitur ligula, nulla nulla ut pede placerat lacus magna, id nihil, arcu adipiscing habitasse. Nam lacinia, nullam eget justo quis consequat. Purus quis, nullam vitae.
Morgan King

0
Таны сагс
  • No products in the cart.