19-р зууны үеийн монголын буддын гүн ухааны нэрт сэтгэгч, шашныг шинэтгэгч үзлийн төлөөлөгч, соён Гэгээрүүлэгч, яруу найрагч, аграмба цорж, тавдугаар дүрийн Ноён хутагт Лувсанданзанравжаа 1803 онд Түшээт хан аймгийн Мэргэн вангийн хошуунд / одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт/ ядуу ард Дулдуйтын хүү болон мэндэлжээ. Нялх балчир байхад нь эх нь нас барсан тул тэрээр Дулдуйт эцгийнхээ хамтаар хэрэн хэсүүчилж айл амьтны өгсөн багахан хоол хүнсээр өл залгуулан явдаг байсан гэдэг.

Ийнхүү эцгийн хамтаар олон газар дамжин олон айл хэсүүчлэн явах тэр үеэс түүний суу билиг, буянт номын авъяас хийгээд эгэлгүй нэгэн болохын дохио тэмдэг нь олон түмэнд илт тодорхой танигдаж эхэлсэн байдаг.

Жишээлхэд, түүнийг егөөдөн доог тохуу хийсэн үгийн хариу болгон тухайн эгшинд нь зохиож дуулсан “Хурмаст тэнгэр” хэмээх дуу орчин үед ч дуулагдсаар байна. Энэ нь түүнийг долоон настай байхдаа эцгийн хамтаар нэгэн баян айлын жасаа хурлын найранд очоод үүдэнд нь сууж байх үед болсон явдал юм. Найр ид хавтгайрах үед нэг их ширүүн бороо орж, гэрийн бүрээс сайтай хойморын хэсэгт заларсан ихэс дээдсийн дээрээс дусаал гоожих атал бүрээс муутай үүдэнд суух ядуу гуйланчийн дээрээс эс гоожих нь жигтэй байсан тул бяцхан хүүг доог тохуу болгож хурсан олныг баясгах үүднээс энэ учрыг түүнээс лавлатал, тэрээр хариуд нь:

 

Үүл нь гараад бороо орохын цагт Үүдэн гэмээ нь хоймор юуны ялгаа байх Үйл байгаад үхэхийн цагт Хөгшин гэмээ нь залуу юуны ялгаа байх вэ хэмээн дуулжээ.

“Энэ мэтээр түүний чухамхүү урьдын дөрөвдүгээр дүрийн Ноён хутагт Жамъян-Ойдовжамц лугаа адил ямар нэг ахуй үест нь яг тохируулан шүлэг, дуу зохиох авъяас зэрэг нь олон удаагийн тохиолдолд илэрхий танигдсан тул ард олны зүгээс түүнийг тавдугаар дүрийн Ноён хутагтад тодруулан арслант сэнтийд нь залах хүсэлтийг удаа дараалан тавьж байжээ. Гэтэл дөрөвдүгээр дүрийн Ноён хутагт Жамъян-Ойдовжамц нь Манжийн хааны цаазаар Бээжинд жанч халж түүний хойд дүрийг нь тодруулахыг хориглосон байсан тул Равжаа могой жил буюу 1809 онд Онгийн голын хувилгаан Ишдонийлхүндэвээс увш сахил хүртэн банди болж, улмаар 8 настайд нь Наваан аграмба цорж ламын хойд дүр нэртэйгээр хагас нууц байдлаар тодруулсаныг Банчин богд хийгээд Жанжаа гэгээн тэргүүтэн дээдсүүд батламжилсан байдаг.

Алдартай хулгайчийг явбал
Шөнө байтугай өдөр ч хардана
Атаач хүнийг мэдвэл
Муухай байтугай сайхан загнавч үл үнэмшинэ.

0
Таны сагс
  • No products in the cart.