Ерөнхий:Чулуу, газар шороо хөндөхөөр бол лус, савдаг тахь эс бөгөөс лусын хорлолтой. Шар өнгийн малгай болон хувцас бүү ав энерги үгүйрнэ. Талийгаачийн яс барих, оршуулгын газарт очих, бэлэвсэн хүний идээ идэх зэрэгт өвчин ирэх тул эдгээрийг цээрлэх. Алт мөнгө, зэс, төмөр, шавар эдлэл шинээр авахаар бол засал хийлгэ эс бөгөөс гарзны үүд нээгдэнэ. Тарвага болон араатан барьсан малын махнаас бузартах тул бүү ид. Хаврын 3 сард хол явбал барцадтай тул засал хийлгээд явах. Сар бүрийн шинийн 1,2,6,8-нд мэс ажилбар хийлгэх болон зүү тавиулбал гайсал их тул засалд шамд.