– Энэхүү сургаалийг хүмүүсийн хүсэлтээр орууллаа.

Гурван эрдэнэд итгэнэ.

Хязгаар газрын нэгэн хүн (төр гэрэлтийн) тавдугаар оны барс сарын арван наймны шөнө зүүдэлсэн нь:

Нэгэн хүн цаасан шувуу нисгэж байна. Тэр цагт өөр нэг хүн ирээд нисгэгч хүнээс ийн асуув.Энэ шувууг хийхэд хямд буюу? хэмээвэл

– Хямд гэв.

Бас өөр хийхэд хямд юу байна? гэвэл

– Муу үйл хямд гэв.

Ямар юм цөөн бэ? гэвэл

– Өөрийн биеийг үл өмөөрөгч хүн цөөн гэв.

Ямар юм олон бэ? гэвэл

– Сэрэмжгүй муу заяатан олон гэв.

Юу сайхан бэ? гэвэл

– Саруул ухаан сайхан гэв

Юу хортой вэ? гэвэл

– Өст сэтгэл хортой гэв

Юу худал вэ? гэхэд

– Энэ нас худал гэв.

Юу үнэн бэ? гэхэд

– Гурван эрдэнэ үнэн гэв

.Юу муу вэ? гэхэд

– Хүний номгүй нь муу гэв

.Юу сайн бэ? гэхэд

– Чин зориг сайн гэв.

Энэ цагийн хүний жам ямар вэ?

– Аяа хөөрхий, энэ цагийн хүний явдлыг санах тутамертөнц лүгээ нөхцөхийн чагтага тасран, зүрх догдлох мэт бөлгөө.

Бурхныг тахисаар сууж тээршаана

Номыг сонссоор сууж уйдана.

Хуврагтай ханилсаар сууж боолоо хийнэ

Өөрийн бол нохойг ч болов өмөөрнө.

Бусдын бол бурхныг ч болов огоорно.

Баялаг бол дайсныг ч болов аргадана.

Гуйрамч бол эцэг эхийг ч болов орхино.

Олзтой бол биеэ ч болов үнэлнэ.

Зохилдвол адтай ч болов нөхцөнө…

Аяа басЗарим мэргэд номыг мэдлэг гээд алдрыг эрнэ.

Зарим ноёд эрхийг олоод дайсныг хураана.

Зарим баяд эдийн төлөө өөрөө сүйднэ.

Зарим эр атаа заргаар юмаа барна.

Зарим эм өөрийн өнгө царайгаар зовно.

Аяа бас,Шавь хүн багшийг үл ойшооно.

Хөвгүүн нь эцгийн үгийг үл сонсоно.

Хүүхэн нь эхийн сургаалыг үл дагана.

Шавь хүн багшаас илүү ноёдыг хүндэлнэ.

Хүүхэн хүн эцэг эхээс илүү эрийг хүндэлнэ.

Залуу нь хөгшнөө басна.

Хөгшин нь залуугаа үл тооно.

Идрүүд нь хал барина.

Мунагсад нь далд орохыг хүснэ.

Аяа бас,Үйлийн өр мэт үл нягтална.

Номыг самуун үг мэт үл дурсана.

Үхэхийг унтахын төдий үл санана.

Рашааныг ундааны төдий үл хэрэглэнэ.

Судрыг мөнгө мэт үл хадгална.Сайн үгийг сонсовч мартана.

Говийн ноён хутагт Д. Данзанравжаа Цагийн жамыг тодруулагч Цаасан шувуу / хэмээх сургаал /

0
Таны сагс
  • No products in the cart.